Monday, November 15, 2010

Ү Бин буюу Жүжигчин Kim Joon-н ярилцлага

Сайн байцгаана уу? Намайг kim joon гэдэг. Гэхдээ миний жинхэнэ нэр бол Kim Hyung Joon. Анх жүжигчин болохдоо нэрээ бага зэрэг өөрчилсөн л дөө. Гэхдээ тийм ч их өөрчлөөгүй ээ. Ингэж нэрээ сольсон нь амар болсон байх. Гэхдээ T-MAX хамтлагийн маань гишүүд намайг Joon гэж дууддаг. Би 1985оны 02сарын 03нд төрсөн. F4-н бусад гишүүдээсээ хамгийн хөгшин нь. Уг нь би хамгийн залуу нь байхыг хүссэн боловч хамгийн хөгшин нь болсон энэ нь надад хэцүү байдаг.

Ta хэнтэй танилцахыг хамгийн их хүсэх байсан бэ?
Bi Seo Taiji -тай танилцахыг хүсэж байна. Бага байхаасаа л би тэрний шүтэн бишрэгч байсан. Намайг бага ангид байхда тэр Солонгосын хөгжмийн зах зээл дээр тэргүүлэгч байсан. Тэр үнэхээр ер бусын. Тэр хэдийгээр дэбютээ хийгээд 17жил өнгөрсөн ч гэсэн одоо болтол тэр ажилласаар л байна.

Tаны дуртай тамирчин?
Миний хамгийн их сонирхдог спорт бол NBA л дээ. Би Michael Jordan-г шилдэг нь гэж боддог.

F4-н гишүүн болсноос хойш таны амьдралд гарсан өөрчлөлт?
Kim joon бүх талаараа өөрчлөгдсөн. Жишээ нь: restaurant-д ороход олон аjumma нарын анхаарал над дээр тусан халуун дулаанаар мэндчилдэг. Энэ кинонд тоглосноор илүү олон хүний танил болсон.

10 сая вон хожвол яах вэ?
Би бүгдэнг нь хадгалах байх. Би тэр мөнгөө үрэхгүй байсан. Яагаад гэвэл ганцхан удаа л тийм их мөнгө олдоно шүү дээ.
Өмьдралд чинь тохиосон хамгийн азтай зүйл?
T-Мax хамтлагийн дуучин болсон нь

Архи уувал хэнтэй уудаг вэ?
Би нэг шил сөжүгээс илүү ууж чаддаггүй. Гол төлөв T-Мax хамтлагийнхаа гишүүдтэй л уудаг даа

Цүнхэнд чинь үргэлж юу байдаг вэ?
Сүүлийн үед миний гар утас надад хамгийн хэрэгтэй зүйл мөн болоод байна. Бас өөр нэг чухал зүйл минь гэвэл түрүүвч байх даа.

Эзэнгүй аралд очих болвол ямар 3 зүйлийг авч явах вэ?
Гар утас, mp3 player, бас ус.

Хэрвээ одоо чөлөөт цаг гарвал юу хийх вэ?
Энэ киноны завгүй цагийн хуваариас болоод унтаж чадахгүй л байна. Тийм болохоор киноны зураг авалтыг дуусгаад нэг сайхан нам унтана даа. 
Oрлогоо яаж зохицуулдаг вэ?
Манай гэрийнхэн миний орлогыг зохицуулдаг. Сүүлийн завгүй цагийн хуваариасаа болоод надад мөнгө үрэх зав бараг гараагүй л дээ.
Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ?
Би дубютээ хийснээсээ хойш хэнтэй ч болзоогүй ээ

Найз охинтой болвол хэн гэж хочилж дуудахыг хүсэх байсан бэ?
Би тэрэнд ямар нэгэн хоч өгөхгүй байсан. (야!)' гэж дуудах байсан.
Найз охинтой болвол ямар бэлэг өгөхийг хүсэх байсан бэ?
Би гараараа бичсэн захидал өгөх байсан. Одоо хүмүүс гараараа бичсэн захидал өгөхөө больсон л доо. Гэхдээ миний бодлоор ийм захидал нь өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх хамгийн сайн зам.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO