Monday, November 15, 2010

Со И Жүн буюу жүжигчин Kim Bum-н ярилцлага

Чи яг л BOF-н Со И Жүн шиг /playboy/ харагддаг.
Таны магтаалд баярлалаа гэхдээ бид 2 шал өөр хүмүүс. Би их ичимхий л дээ. Би хүмүүстэй тийм ч амар хэл амаа олоод байдаагүй болохоор хүүхнүүдийг дурлуулдаггүй.Гэхдээ надад ч бас Со И Жүнтэй адилхан зан байдаг. Өөрийн юу мэдэрч байгаагаа гаднаа харуулдаггүй гэх мэт. Одоо бодоход намайг бага байхад маш олон охид миний хойноос гүйдэг байж . /инээв/

Та найз охинтой байсан уу?
Одоог хүртэл надад найз охин байхгүй л байна. Би үргэлж ямар нэг зүйлд санааширч байдаг болохоор миний сэтгэлд охины маань байх зай байхгүй байх.

Та үнэхээр Со И Жүн шиг playboy биш гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэрэн шиг өөрийн сэтгэлийн хаасан уу?
Үнэн ч байж магадгүй. Со И Жүн-ы байдал ааваас нь болсон. Би яг л тэрэн шиг ажлынхаа төлөө зориулагдсан болохоор надад одоо найз охиноос илүү чухал зүйл байна. Гэхдээ надад олон эмэгтэй найз бий. BOF-н Гавол буюу Kim So Eun, Park Shin Hye, Go Ara гэх мэт.

Хэрвээ та найз охинтой болвол ямар бэлэг өгөхийг хамгийн их хүсэх байсан бэ?
Би түүнд хоол хийж өгөх байсан. Би завгүй болохоор хоол бараг хийдэггүй л дээ.

Утасны дугаарын чинь эхэнд хэний дугаар байдаг вэ?
Миний төлөөлөгч /менежер/ ахын утас байдаг би тэрэнд хамгийн их итгэж найддаг. Тэрэнтэй хэлэлцэх юм маш их болохоор би тэрний дугаарыг утасныхаа эхэнд хадгалсан. Найз охинтой боловол энийгээ өөрчилнө гэж бодохгүй байна.

spris1lg3.jpg

Хэрвээ Гү Жүм Пиү шиг танай гэрийнхэн таныг эсэргүүцээд байвал та яах вэ?
Хэрвээ би нэг хүнд хайртай болоод гэр бүлийн эсэргүүцлээс болоод салвал би үүрд харамсах болно. Тэрээр тэднийг надад буулгаж өгч миний хүслийг зөвшөөрөх хүртэл дахин дахин ятгах болно.

Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Хэрвээ нэг удаа алдсан бол дахиж битгий алд

Хэрвээ F4 шиг баян хүн байсан бол юуг хамгийн их хүсэх байсан бэ?
Би тийм баян болохыг хүсэхгүй байна. Би үргэлж мөрөөдөж тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж ажиллахыг хүсч байна. Миний бодлоор хэрвээ би баян хүн болвол залхуурч тэгээд тэр мөрөөдлөө алдахад хүрнэ байх.

Та аль вэб сайтад бичлэг хийдэг вэ?
Daum болон Naver-т.

Та интернэтүүд дэх сэтгэгдлийг уншаад чухлаар хүлээж авдаг уу? сөрөг сэтгэгдэл танд ямар санагддаг вэ?
Намайг анх гарч ирсэн цагаас л эхлэн сөрөг сэтгэдлүүд гарах болсон. Гэхдээ би ерөөсөө хариу мэдэгдэл өгч байгаагүй л дээ. Би тэднийг нээх онцолж авч үзэхгүй байхыг хичээдэг. Би тиймэрхүү юмыг уншдаггүй. Гэхдээ зөндөө олон байдаг л даа.



Таны цүнхэнд юу үргэлж байдаг вэ?
Миний утас ба түрүүвч

Та олсон орлогоо яаж зохицуулдаг вэ? Бас яаж үрдэг вэ?
Би өөрөө орлогоо зохицуулдаг. Үнэнийг хэлэхэд надад мөнгө үрэх цаг байдаггүй л дээ.

Танд мухар сүсэг байдаг уу? Аль эсвэл дадал
Би эхний зураг авалтын өмнө унтаж чаддагүй. Яагаад гэвэл би илүү сайн жүжиглэхийн тулд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Гэхдээ энэ миний биед муу байх л даа.

Та яаж унтдаг вэ?
Би яаж унтдагаа сайн мэдэхгүй байна.

Таны хамгийн дуртай тамирчин?
Manchester United's Cristiano Ronaldo. Би бага байхдаа хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан. Тэр их сайн хөлбөмбөгчин.

http://img1.ak.crunchyroll.com/i/spire3/10022008/1/b/d/0/1bd05b6e3e1c70_full.jpg

Хэрвээ та эзэнгүй арал дээр орхигдвол юу юутай үлдэхийг хүсэх байсан бэ?
Гар утас, DVD player, video game. Хэрвээ dvd-р кино үзээд байвал эсвэл video game-р тоглоод байвал эзэнгүй арал дээр зугаатай байж чадна байх. Эзгүй арал дээр гар утас ямар хэрэгтэй вэ гэж бодож байна уу? Би захиалга авдаг газар луу утасдаж jjajangmyun захиална.

Хэрвээ танд чөлөөтэй байх өдөр өгвөл та юу хийх вэ?
Нэг өдөр чөлөөтэй байсан ч гэсэн дараагийн өдөр нь завгүй болохгүй гэжүү? Тийм болохоор би дараагийн өдөртөө бэлдээд бүрэн дүүрэн чөлөөтэй байж чадахгүй л байх даа. Гэхдээ би нэг тийшээ явж цэвэр агаараар амьсгалан толгойгоо сэргээхийг хүсэх байсан байх л даа.

http://www.asianpopcorn.com/fanpages_images/Kim95Bum-200906170557562.jpg
Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээхээ мартав. Мөн маргааш Ү Бин ба Гү Жүм Пиүгийн ярилцлагыг оруулах болно.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO