Monday, November 15, 2010

Kim Hyun Joong буюу Жихүгийн ярилцлага

Өмнө нь би нэг санал асуулга явуулсан байгаа... Тэр санал асуулга руу орохыг хүсвэлэнд дарна уу!
Тэгээд тэр санал асуулга дээр нэг зочин маань Жихүгийн ярилцлагыг оруулж өгөхийг хүссэн байгаа.
Тиймээс ийнхүү ярилцлагыг нь оруулж байна аа.

Таны дуртай тамирчин?
Kim YuNa. Өнгөрсөн жил би SS501 хамтлагийнхаа хамтаар Японд байсан л даа. Тэр үед телевизээр тэрнийг дэлхийн аварга дээр харсан. Үнэхээр гайхалтай байсан. Тэр мөсөн дээр гулгаж байхдаа их тайван сайхан үзүүлбэрээ үзүүлж байсан. Хэдийгээр би тэрнээс ах боловч надад тэрнээс сурах зүйл их байгаа. Миний бодлоор тэр энэ дэлхийн хамгийн шилдэг нь.
Та хэнтэй танилцахыг хамгийн их хүсэж байна вэ?
Мэдээж Seo Tai Ji. Би байга байхаасаа эхлээд тэрний дууг сонсдог байсан. Seo Tai-ji & Boys' "I Know" ("난 알아요") нь миний сургуульд байхад дуртай дуу маань байсан.
Сургуулийн сурагч байхдаа өөрийн авъяасаа илүү их хөгжүүлэхийг хүсдэг байсан бэ?
Би ахлах ангид байхдаа басс тоглодог байсан. Би гитар тоглохдоо сайн. Хэрвээ би зайлшгүй шалтгаан гараагүй л бол би гитар тоглосоор л байх байсан. Японд байхдаа ч гэсэн би бас гитар тоглосоор л байсан.
Утасны дугаарын чинь хамгийн эхэнд хэний дугаар байдаг вэ?
Би тийм ч ухаантай биш л дээ. Гэхдээ би хэрэгтэй дугаараа өөрийнхөө толгойд хадгалчихдаг.
Цүнхэнд чинь байнга байдаг зүйл?
Нүдний contact lense бас уусмал нь.
Танд хамгийн их таалагддаг эмэгтэй од?
Lee Hyo Ri эгч. Дуучин болохоос маань өмнө би тэрний шүтэн бишрэгч байсан.Харин намайг дуучин болсноос хойш тэр миний эгч болсон. Бас надад маш их зөвлөгөө өгдөг. Би түүнтэй хамтран ажиллахыг хүсдэг.
Та ямар газар луу явахыг хүсч байна? бас хэнтэй?
Би бага байхдаа Songpa-gu-д амьдарч байсаэ. Тэнд би найзуудтайгаа амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн. Тэнд найзуудтайгаа байхад надад ямар нэг эмээх зүйл байгаагүй.
Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Нэгэнт л чи хүн болж төрснөөс хойш өөрийн нэрийг гаргахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй.
Танд ямар нэг мухар сүсэг байгаа юу?
Энэ зуршил мөн үү? Хэрвээ тийм бол би ядрахаараа загасанд явах эсвэл хөгжим сонсдог доо.
Хэрвээ Boys Over Flowers шиг гэрийнхэн чинь та 2г эсэргүүцээд байвал та яах вэ?
Би зүтгэсээр л байх болно. Бм өөрийнхөө хариуцлагыг ухамсарлан бэлдэж бэлэн болсоныхоо эцэст гэр бүлийнхнийхээ эсрэг тэмцэх л байсан даа.
Та юу уудаг вэ? Ямар архинд дуртай вэ? Бас хаана уудаг вэ?
Би сөжүд дуртай. Гэхдээ SS501-н гишүүдтэйгээ эсвэл найзуудтайгаа л... хоолны даруулга болгоход зүгээр л дээ. Гахайн мах кимчитэй хамт сөжү уух нь үнэхээр тасархай.
Boys Оver Flowers-н өмнө хойно гарсан хамгийн том өөрчлөлт?
Бүх насныхан дунд намайг таньдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн л дээ.
Хэрвээ та сэгалаагаар 10 тэрбум вон хожвол хэрхэн яаж үрэх вэ?
5тэрбүмыг гэр бүлийнхэндээ 1тэрбүмыг DSP Entertainmen-н ерөнхийлөгч  Lee Ho Yeon 2 тэрбумыг ирээдүйдээ хадгална, 2тэрбумыг найзуудтайгаа хуваалцана даа.
Tаны унтдаг зуршил?
Би зөвхөн дотуур хувцастайгаа л унтдаг. Би бүгчим байхыг тэвчиж чаддаггүй. Бага байхаасаа л эхлэн дотуур хувцастайгаа унтдаг байсан.
Та интернэтэд мэдэгдэл үлдээдэг үү?
Би өөрийнхөө тухай гарсан сөрөг мэдээллийг уншдаггүй ээ. Хэрвээ миний фен хуудаст фенүүдээс маань захиа ирвэл би өөрийнхөө бичлэгийг үлдээдэг.
Хэрвээ та найз охитой болвол тэрнийг хэн гэж хочилж дуудах байсан бэ?
Би тэрнийг нэрээр нь л дуудах байсан
Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ?
Дэбютээ хийхийн өмнө /2005 онд/
F4-н бусдынхаа ааш зангийн тухай?
Min Нo өндөр, Kim Bum боловсон
Хэрвээ бүтэн өдрийн зав гарвал яах вэ?
Өдрийн турш л унтах байх даа
Орлогыг чинь хэн зохицуулдаг вэ?
Би бага байхдаа цагийн ажил хийж байсан тэр үеэс л өөрөө зохицуулах болсон. Гэрийнхэн маань надад итгэдэг л дээ.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO