Sunday, November 14, 2010

IRIS киноны тухай

IRIS нь KBS2 телевизийн 2009оны 20 ангит цоо шинэхэн бүтээл бөгөөд Солонгостоо гарсан даруйдаа л ретингээрээ тэргүүлж эхэлсэн шилдэг бүтээл юм.IRIS угаасаа Солонгосын анхны Action төрлийн кино гэсэн. Уул нь зун нээлтээ хийж гарах төлөвлөгөөтэй байсан юм байна л даа. Тэгсэн чинь гол дүрийн жүжигчин Lee Byung Hun-с болж зураг авалт нь хойшлогдсон юм байна. Lee Byung Hun нь G.I.Joe-д тоглоод их нэр хүндтэй болоод байгаа юмаа. Тэрээр энэхүү киноны нэг ангид л тоглоод 100сая доллар билүү вон авч байгаа гэсэн. Ёооё ёстой мөнгийг шуудайлчих юм байна л даа. Энэхүү киноны ретинг нь өндөр байхад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг бол яах аргагүй гол дүрийн жүжигчид бөгөөд гол дүрийнх нь жүжигчид Солонгостоо алдартай нэртэй жүжигчид юмаа. Жишээ нь гол дүр болох Ким Хён Жунд тоглосон жүжигчин болох Lee Byung Hun буюу бидний нэрлэж заншиснаар нь Инха нь 2003онд Бүгдийг нь олон ангит сериалд тоглосноос хойш олон ангит сериалд тоглоогүй байж байгаад тоглосон сериал нь энэ юмаа. Мөн Seung Hee-д тоглосон жүжигчин болох Kim Tae Hee нь 2005 онд Харвардад учирсан 2 олон ангит сериалд тоглосноос хойш олон ангит сериалд тоглоогүй байж байгаад тоглосон сериал энэ юм байна. Мөн энэхүү киноны зохиолыг алдарт зохиолч Choi Wan Kyu бичжээ. Түүний бичсэн кино болгон нь өндөр амжилтыг араасаа дагуулдаг гэж хэлж болно. Түүний бичсэн олон ангит кинонуудаас дурдвал: Жүмүн /2007оны шилдэг бүтээл/, Харвардад учирсан хоёр, Нарыг эзэгнэгч, Салхины хаант улс, Бүгдийг нь, Хөжүн зэрэг киног дурдаж болох юмаа.
Бас энэхүү драмын талаарх сүүлийн үеийн мэдээлэл гэвэл энэхүү киноны 2р анги нь ирэх жил гарна гэсэн шуугиан юм. За тэр ч яахав гардаг л юм байж. Харин нэг сонирхолтой мэдээлэл бол гол дүр Lee Byung Hun 2р ангид нь тоглож чадахгүй гэдгээ мэдэгдсэн явдал юм. Бусад жүжигчид нь бол тоглодгоороо тоглоно гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр одоо IRIS2-н гол дүрд хэн тоглох вэ?
Тэгсэн чинь нөгөө Диваажингийн шат дээр тоглодог Kwon Sang Woo-д санал тавьтал нөгөөдөх чинь тоглох сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Lee Minho wants to be in IRIS 2?
Бас саяхан Солонгосын F4-н ахлагч Lee Min Ho IRIS 2-т тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжжээ.
За тэгэхээр одоо гол дүрийн жүжигчдийг нь танилцуулъя.
  • Нэр: 이병헌 / Lee Byung Hun (Lee Byeong Heon)
  • Мэргэжил: Жүжигчин ба дуучин
  • Төрсөн огноо: 1970-07-12
  • Төрсөн газар: Сөүл
  • Өндөр: 178cм
  • Жин: 68kг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: Ээж ба охин дүү
  • Тэрээр буддын шашинтай. Англи, Франц, Хятад хэлтэй.
  • Тэрээр өмнө нь Бүгдийг нь кинонд хамтран тоглож байсан Song Hye Kyo-тэй үерхэж байсан билээ.

  • Нэр: 김태희 / Kim Tae Hee (Kim Tae Hui)
  • Дууддаг нэр: Сахиусан тэнгэр
  • Мэргэжил: Жүжигчин ба модел
  • Төрсөн огноо: 1980-03-29
  • Төрсөн газар: Өмнөд Солонгос, Улсан
  • Өндөр: 165cм
  • Жин: 45кг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: Эгч ба эрэгтэй дүү/жүжигчин Lee Wan

  • Нэр: 정준호 / Jung Joon Ho (Jeong Joon Ho)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1970-10-01
  • Өндөр: 183cм
  • Жин: 79kг
  • Цусны бүлэг: A
  • Нэр: 김승우 / Kim Seung Woo
  • Хоч: Чулуу
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1969-02-24
  • Өндөр: 180cм
  • Жин: 71kг
  • Гэр бүл: Эхнэр жүжигчин Kim Nam Joo (2005 онд гэрлэсэн)
  • Эхнэр нь нөгөө Загварын ертөнц, Гэр бүл дээр тоглодог эмэгтэй ш дээ
  • Нэр: 김소연 / Kim So Yun (Kim So Yeon)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1980-11-02
  • Төрсөн газар: Сөүл
  • Өндөр: 167cм
  • Жин: 46кг
  • Цусны бүлэг: A
  • Гэр бүл: 2эгчтэй
  • Нэр: 탑 / T.O.P
  • Мөн: Tempo
  • Жинхэнэ нэр: 최승현 / Choi Seung Hyun (Choi Seung Hyeon)
  • Мэргэжил: Жүжигчин ба дуучин
  • Төрсөн огноо: 1987-11-04
  • Өндөр: 181cм
  • Жин: 65kг
  • Цусны бүлэг: B
  • Тэрээр Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох Big Bang хамтлагийн гишүүн юм.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO