Sunday, November 14, 2010

Дээр үед гардаг байсан кинонуудын тухай

Hey. Бүгдээрээ гоё хуучнаа дурсацгаах уу?

http://devnewsimg.mydaily.co.kr/2008/11/05/200811052116401118_1.jpg
Анхны хайр. Одоо ч бүүр юуны тухай гардгийг нь мартаж дээ. Арга ч үгүй биз аль 12 жилийн өмнөх кино юм чинь. Монголд хэзээ гарлаа байз. Гарч байхдаа ч ёстой ид шуугиан тарьж байж билээ. Би ми чинь тэр үедээ жоохон байсан юм байж бас Чанвуг хөөрхөн энэ тэр гээд бөөн юм болноо. Тэр үедээ сонин хэвлэлээр Солонгостоо л болсон байлгүй дээ. Чанвуд сайн болоод хэдэн настай тийм охин амиа хорложээ гээл бичээд байдаг байж билээ. Одоо харин би Чанвуг F4-нхнээр солиод байгаа ш дээ. Арга ч үгүй биз дээ одоо хэн 40 хүрэх гэж байгаа Чанвугийн ардаас гүйхэв дээ тэ.
http://www.dramaclick.com/media/895811060.jpg
Хуанжу гэг. Үнэхээр гоё кино шүү. Хэзээ ч хуучирдаггүй. Анх үзээл Хуанжу гэгийг чинь дууриана. Зургийг нь цуглуулж дэвтэр дээрээ наана. Одоо тэр дэвтэр хаашаа орсон юм бүү мэд. Бас эхэнд нь явдаг нэг гоё дуу байдаг даа.
Энэ дууг мэдэхгүй байж бас дагаж дуулна. Ёстой гоё дуу. Одоо хааяа сонсдог ш дээ.
http://www.asiaenews.com/wp-content/uploads/2009/03/romance-in-the-rain-movie.jpg
Шиврээ бороо шимшрэх сэтгэл. Би энийг нэг бүдэг бадаг л санадаг юм. Өвөр Монголоор байнга гардаг байсан кино. Одоо ч гарахаа больсон юм шиг байгаамоо гэж. Тэгээд төгсгөлд нь явдаг хавшаан хавшаан гээд байдаг дуу байна аа.
Энэ дууг аягүй сүрхий дагаж дуулна. Даанч эхлээл аягүй сүрхий хавшаан хавшаан гэж дагаж дуулчаал сүүл рүүгээ үгийг нь мэдэхгүй паг болно ш дээ.
http://www.anitaccessories.com/Eric/LegendarySiblings1.jpg
Цагийг эзэлсэн ихэр 2 баатар. Нөгөө жараахай нтр гэж гараад байдаг кино чинь энэ дээ. Манай дүү бүүр энэ киног дууриагаал нөмрөг нөмрөөл яваад байдаг билээ. Одоо бодоход аймаар инээдтэй юмаа.
http://image.melon.com/cm/album/images/003/33/477/333477.jpg
Загварын ертөнц. Уучлаарай олдсон зураг нь л энэ юм шүү. За энэ чинь нөгөө аймаар сүртэй эхэлдэг. Загвар өмсөгчдийн талаар гардаг кино ш дээ. Төгсөхдөө нэг нь машинд дайруулаад үхчихдэг. Тэр кино чинь байхгүй юу? Ёооё би тэр эхэнд явдаг дуунд аймаар дуртай.
http://www.koreanwiz.org/Glass_Shoes_OST_1.jpg
Болор шаахай. Эгч дүү хоёр төөрөөд сүүлд нэгнийгээ олдог тэгсэн чинь эгчийнх нь сайн залуу дүүд нь сайн байдаг. Гэхдээ дүү нь тэрэнд сайн биш л дээ. Чорон билүү нэг залууд сайн даанч харамсалтай нь сүүлд Чоронтойгоо гэрлэх гэж байсан чинь дүүг нь хулгайлаад Чорон очоод тэгээд хутгалуулчихдаг. Тэр кино. Ганц санаж байгаа нэр нь л Чорон юм байна.
http://www.koreanfilm.org/tvdramas/yain.jpg
Зоригт эрийн түүх. Ким Духан гээл гардаг. Аймаар цув өмсчөөл урт ороолт зүүчээл зодолдоод байдаг кино. Бас японы Мару хурандаа билүү ямар хурандаа гэж гараад байдаг. Тэр үед ч манайхан энийг дууриаж байна гээл цув өмсчөөл урт ороолт зүүгээд яваад байдаг байж билээ.
http://www.wisia.com/shared/item_property/0/28/28206_500x.jpg
Төгөлдөр хуур. Яагаав нөгөө энэ буржгардуу үстэй залуу чинь энэ эмэгтэйд сайн байсан. Энэ өндөр залуу болохоороо энэ эмэгтэйгийн дүү нь. Тэгсэн чинь энэ буржгардуу үстэйгийн аав энэ эмэгтэйгийн ээжтэй суугаад хүүхэдтэй болчихдог. Даанч ээж нь нас барчихдаг тэгээд энэ 2 хүүхэд нь хойд аавдаа аймаар дургүй хойд аав нь өөрийнхөө хүүгээс илүү эхнэрийнхээ 2 хүүхдэд сайн. Тэгээд сүүлд нь аав нь үхээд бүгдээрээ уйлцгаагаад төгсдөг билүү дээ.
http://www.freewebs.com/winter-sonata/winter-sonata2.jpg
Өвлийн хайрын дуу. Аа нөгөө алдарт Чанву, Сүхи хоёрын тоглосон кино. Чанву маань машинд дайруулаад ой санамжаа алдаад тэгсэн чинь найз нөхөд нь үхсэн гэж оршуулчихдаг. Тэгснээ сүүлд нь гарч ирээд Сүхитэйгээ буцаж нийлээд ой санамжаа сэргээх гэж оролдоод байж байтал дахиад Чанву машинд дайруулаад ой санамжаа олоод ослоосоо болж хараагүй болчихдог. Гэхдээ сүүлд нь Сүхи Чанвуг олж ирээд тэгээд төгсдөг мөн биз дээ.
http://asiandramas.cowblog.fr/images/1/2739510.jpg
Зүрхэнд шингэсэн намар. Эхлэхдээ аягүй гоё эхэлдэг тэ. Аймаар эвтэй гэр бүл. Даанч охин нь солигдсоныг мэдээд төрсөн охиноо аваад өсгөсөн охиноо буцаагаад төрсөн ээжид нь өгчихдөг. Тэгээд яагаад ч байдаг билээ. Гэхдээ сүүлд нь гол дүрийн маань 2 нь үхдэг шиг санаж байна.
http://static.silentregrets.com/images/stories/KDramas/hotelier.jpg
Бас л алдарт Чанвугийн маань тоглосон кино. Цөөвөр чоно нтр гэж гараад байдаг кино. Яагаад байдаг билээ бүр мартаж орхиж.
http://www.fanqueen.com/kim-jung-eun/all-about-eve-1/poster.jpg
Хайрын увидас. Телевизийнхний тухай гардаг шиг санаж байна. Бас нөгөө Загварын ертөнц дээр машинд дайруулдаг залуу чинь энэн дээр бас машинд дайруулж үхдэг тиймүү.

Ёооё өөр кино санаанд орж ордоггүй ээ. Гэхдээ энэ үед кинонууд дандаа үхэж хатаж өвчин тусаж хараагүй болж дуусдаг байж билээ гэж тэгсэн мөртлөө л аймаар үзэх дуртай байж дээ

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO