Monday, November 15, 2010

SS501 хамтлагийн ахлагч Kim Hyun Joong хамтлагаа орхино

SS501 хамтлагийн ахлагч Kim Hyun Joong маань өөрийн хамтлаг SS501 болон гараагаа эхэлсэн DSP entertainment-аа орхихоор болсон байна. Харин тэрээр хамтлаг, энтертайнмантаа орхиод Солонгосын алдарт жүжигчин та бидэнд Чанву нэрээрээ танил болсон жүжигчин Bae Yong Jun-ы Keyeast Entertainment-тай гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан байна.. Keyeast хэлэхдээ түүний DSP-тай байгуулсан гэрээ саяхан дууссан. Kim Hyun Joong-д олон олон киноны санал ирсэн. Тиймээс тэрээр шийдэж, Keyeast-д орж жүжигчин болохоор шийдсэн хэмээжээ.. Харин үүний дараагаар өнөөдөр Keyeast мэдэгдэл хийхдээ "Kim Hyun Joong хэдий хамтлагаа орхисон ч тэрээр гишүүдтэйгээ найрсаг харьцаатай хэвээрээ байж, үргэлж холбоотой байх болно" гэсэн байна. DSP энтертайнмэент харин 4гишүүнтэй болсон хэдий ч тэднийг цаашдаа улам сайн ажиллах болно, бид дараагийн алхамруугаа аль хэдийн орох гээд эхэлчихсэн байгаа гэж хэлжээ. Ингээд дуртай нэг хамтлагийн маань ахлагч хамтлагаа орхичихдог юм байжээ. Харамсалтай л юм тиймээ. kim Hyun Joong гоё гоё кинонд тоглоосой.
SS501 ингээд 4үүлээ болдог юм байжээ. Бүр ахлагчгүй шүү. Гэхдээ шинэ гишүүн авах ч юм билүү.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO