Monday, November 15, 2010

Солонгосын алдарт жүжигчин Park Yong Ha амиа хорложээ.

Солонгосын алдарт жүжигчин, дуучин Park Yong Ha өнөөдөр буюу 6сарын 30ны үүрээр өөрийнхөө амийг хорложээ. Тэрээр энэ жил 32настай бөгөөд түүний цогцосыг Seoul Nonhyundong-д байдаг гэрээс нь олсон байна. Тэрээр өөрийнхөө амийг гар утасны цэнэглэгч утсаар дүүжлэн хорложээ. Түүний ээж 5цаг 30минутад түүнийг амиа хорлосон байхыг мэджээ. Одоо түүний цогцос нь Seoul St. Mary эмнэлэгт байгаа бөгөөд түүнийг оршуулах ёслол нь 7сарын 2нд болно. Park Yong Ha амиа хорлохоосоо өмнө (шөнийн 12цаг 40минутад) аавынхаа өрөөнд орж хөлөнд нь массаж хийж өгчээ. Тэгэхдээ тэр аавдаа гэр бүлээсээ уучлалт гуйн "Намайг уучлаарай" гэж хэлжээ. Түүний аав нь ходоодны хорт хавдарны эцсийн шатанд явж байгаа өвчтэй хүн юм байна. Тэрээр та бидэнд Өвлийн хайрын дуу киногоороо танил болсон билээ. Бид 2 хоногийн өмнө мэдээлсэн түүнийг жүжигчин Yoon Eun Hye-тэй хамтарч Love Song хэмээх олон ангит кинонд тоглох гэж байгаа гэж. Гэтэл ийм юм болчихдог үнэхээр харамсалтай юмаа. Солонгосчууд үнэхээр сэтгэлийн тэнхээгүй хүмүүс юмаа. Юм л болвол амиа хорлоол... 

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO