Солонгосын R&B дуучин Rain залуугийн амжилтанд хүрсэн түүх
Азийн алдарт RnB од Bi rain 1982 Оны 6 сарын 25 нд төржээ. Түүний эцэг эхээс хайрласан алдар бол Jeong Ji-hoon.
Олон хүмүүс түүний амьдралыг царайнаас нь хараад өө гайгүй баян боломжийн айлын хүү юм чинь ингээд л гараа биз гэсэн ташаа бодолтой байдаг бөлгөө. Гэвч тэр боломжгүй ядруухан айлын хүү байсан гэнэ.
Багадаа их томоотой хүмүүжил сайтай хичээлдээ сайн, зав л гарвал бүжиглэх гээд байдаг бусдын л адил дэрвэсэн жаал байжээ.
Түүний эх нь хүнд өвчтэй байлаа. Тэр үед RAIN ээжийгээ асрана, хичээлдээ явна, бүжгээ давтана, ар гэрээ авч явна гээд өдөр тутмынхан амьдрал нь шахагдуу байж.
Тэр үед залуугын мөрөөдөл нь дуучдын ард бүжиглэдэг бүжигчин болох байсан.
Бүжиг сурахын тулд гудамчдын бүжигчид дээр очин хамаг зүйлсээ тонуулан байж суралцаж явсаар л.
Залуу маань овоо бүжиглэх ч болж шоу бизнес хийдэг студи продюсеруудтай уулзаж хамтлаг дуучдын арын бүжигчин болох хүсэлтээ тавихад тэдэнд түүний хоёр нүд хэтэрхий жижиг байна гэсэн хөгийн шалтгаанаас болж хөөрхий залуу голдог байжээ.
Тэд Rain-д нүдэндээ мэс засал хийлгэхгүй бол хэзээ ч од болохгүй ээ гэж хэлэхэд Rain үүнийг эсэргүүцсэн юм.
Нэгэн өдөр бурхан түүнийг ивээсэн бололтой. Rain маань шантарсангүй яван явсаар JYP entertainment -ийн үүдэнд иржээ. Азаар захиралтай уулзах цаг гарсан.
Ингээд Захиралд RAIN-ын бүжиглэх авьяас үнэлэгдэжээ.
Захирал түүнд хамтран ажиллах санал тавихад
RAIN:
-Миний ээжийг хагалгаанд оруулж өгөөч, би од болохын тулд бүхий л зүйлээрээ хичээнээ гэж хэлжээ.
Захирал түүний гэрт нь очиход ээж нь ямарч халаалтгүй шаланд хэвтэрийн байдалтай байхыг хараад түүний сэтгэл ихээр өвджээ. /Солонгост шалны халаалтын төлбөр ер нь өндөр байдаг./
Тэгээд удалгүй ээж нь хагалгаанд орсон боловч харамсалтай нь амжилттай болж чадсангүй юм.
Rain-ы ээж хагалгаанд орохын өмнө JYP-ийн захиралд өөртөө байгаа цөөхөн мөнгөө өгөн
-Миний хүүг мундаг хүн болгоорой гэж хэлсэн.
Мөн Rain ээжийгээ хагалгаанд орохоос өмнө
ээжийнхээ гарыг чанга атган Ээжээ хүү нь Азийн шилдэг дуучин болноо гэж амласан юм.
Ингээд Rain ээждээ хэлсэн амлалтаа биелүүлэхийн тулд асар их бэлтгэл хийсээр өнөөгийн амжилтанд хүржээ.
Зарим эх сурвалжаас дурьдвал:
Rain 2000 удаа дээс тоглож, булчинлаг болохын тул өдөр бүр шаргуу хичээллэж тэрч бүү хэл баяраар найз нөхөддөө зав гаргаж чадахгүй байсан юм.
Ингээд явсаар байгаад бидний сонорт Rain-ы дуулсан дуу хүрч чаджээ.
Нэг удаагын тоглолтон дээр Rain эвгүй хөдлөж гараа хугалсан. Гэхдээ тэр гараа хугалсанаа мэдэгдэхгүйгээр тоглолтоо дуусгаж чадсан нь үнэхээр сэтгэл хөдлөгмөөр.
Амжилтанд хүрэх зам шулуун бишээ
Арга ядмаар бэрхшээл нэг биш олон удаа
Азгүй нэгэн болтол доош нь татах ч
Алсын оддод хүрэх нь залуу хүний чадах зүйл билээ...
Seja o primeiro a comentar
Post a Comment