Sunday, November 14, 2010

IRIS киноны гол дүрийн жүжигчин Lee Byung Hun-ы талаарх таагүй мэдээлэл

Image
Сая зүгээр нетээр хэсэж байгаад ийм нэгэн таагүй мэдээлэл оллоо.

IRIS киноны гол дүр Lee Byung Hun-г хуучин найз бүсгүй нь шүүхэд дууджээ.

За өмнө нь энэ Lee Byung Hun чинь Бүгдийг нь хамтран тоглосон Song Hye Kyo-тэй үерхэж байсан билээ. Гэтэл энэ удаа 39 настай Lee Byung Hun-ы талаарх таагүй мэдээлэл бол түүний хуучин найз бүсгүй Kwon Mi Yun /одоо 22 настай/ нь түүнийг өөртэй нь гэрлэнэ гэсэн хуурамч амлалт өгсөн гэж шүүхэд өгсөн гэнэ ээ. Түүний учраас бүсгүй түүнээс 100000 доллар нэхэмжилж байгаа юм байна. Lee Byung Hun-тай танилцахаасаа өмнө тэр Kwon Mi Yeon нь гимнастикч байсан бөгөөд Канадад оршин суудаг байсан гэнэ. Тэд өнгөрсөн оны 9сард танилцсан бөгөөд Lee Byung Hun нь тэнд Good Guy, Bad Guy and Weird Guy киноныхоо зураг авалтыг хийж байсан байна. Тэднийг найз нь танилцуулжээ. Удалгүй Lee Byung Hun New York явсан ч 7 хоногийн дараа Канадад ахин уулзсан гэнэ. Тэр үеэс л тэдний холбоо эхлэх болсон гэж бүсгүй мэдэгджээ.Тэрээр цааш нь ярихдаа ирэх онд нь Солонгос яваад тэдний гэрт 10аад хоносон бөгөөд тэр үеэр Lee Byung Hun түүнийг найзууддаа миний найз бүсгүй гэж танилцуулж байсан гэнээ. Нэг өдөр түүний найз (Санхүүгийнх нь спонсор гэнэ ээ) түүнийг Lee Byung Hun-тай хамт Солонгост амьдрахгүй гэж асуусан гэнэ. Lee Byung Hun тэгж болох юм гэж хариулсан гэнэ.
Тиймээс бүсгүй Солонгост амьдрахаар шийдэн энэ оны 07сард Солонгост ирж Сөүлийн Жамшил дүүрэгт байх Lee Byung Hun-ы нэг түрээсийн гэрт 3сар байсны эцэст хөөгдсөн гэнэ. Тиймээс Kwon Mi Yun түүний золиос болж амьдралаа үрэн таран хийсэнд Lee Byung Hun-г буруутгаж байгаа юм байна.  Харин Lee Byung Hun-ы төлөөлөгчийн газар түүнийг ямарч буруугүй гэж мэдэгдэж байна. Тэд хэлэхдээ 2008оны 11сард Lee Byung Hun-д заналхийлсэн утга бүхий (хэдэн сая доллар нэхэмжилсэн юм шиг байнамэдээ (утасны дуудлага) авч байсан гэжээ. Тэнд нэг танихгүй эрэгтэй хүн байсан ба тэд тэр хүнийг нь бүсгүйн хуульч гэж үзэж байгаа юм байна.
Харин үүнийх нь хариу болгон бүсгүй олон нийтэл хандан:
Сайн байцгаана уу? Миний нэрийг Kwon Mi Yun гэдэг. Би та бүхэнд Lee Byung Hun-ы төлөөлөгчийн газрын хэлсэн бүх зүйлсийг худлаа гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Бас Ким хуульч (Lee Byung Hun-ы өмгөөлөгч) та урьд надтай A (нэрийг нууцлав) гэдэг жүжигчин B гэдэг CEO-н хамтаар надтай уулзаад чи юу хүсээв. Чамд тэгээд хэд хэрэгтэй юм? гэх мэт үгийг хэлсэн хариуд нь би таньд миний хуульчтай ярилц гэж хэлсэн. 
Бас та нар Lee Byung Hun-с 2сая доллар нэхэмжилсэн гэсэн. Би найзтайгаа та нартай уулзахад "Бид чамд хариуг нь өгөх болно. Чи аюулд орсон тэр чамтай холбоо байхгүй" гэх мэт айлган сүрдүүлэлтйн үг хэлж байсан. Үнэндээ бид 2008-2009онуудын хооронд холбоотой байсан. Худлаа гэвэл би түүний 07сарын 11нд болсон төрсөн өдрийн үдэшлэг дээр очиж байсан.
Бас та нар тэр ямарч буруу зүйл хийгээгүй гэсэн үү? Гэтэл тэр намайг хог шиг хаясан бас та нар миний бахархалыг доромжилсон гэх мэт утгатай үг хэлсэн байна.
Мөн түүнээс утсаар ярилцлага авсан байна.
Q: Та ойрын үед юу хийж байна?
A: Миний бие нээх сайн биш байна. Интернэтэд гарсан зүйлээс болоод би эмнэлэг ч орж чадахгүй байна. Уг нь ярилцлага өгөх гэсэн боловч миний Солонгос хэл нээх сайн биш л дээ. Хэвлэлийнхэн бас түүний талд байна. Тэд үнэн байдлыг ойлгохгүй намайг яг л мангас мэт үзэж байна.
Q: Та Lee Byung Hun-г яагаад шүүхэд дуудсан юм бэ?
A: Би түүний гэрээс хөөгдөж гарсаны дараа жижиг өрөөнд байрлах болсон. Би түүн рүү өчнөөн залгасан боловч тэр үл тоосон. Тиймээс би ингэх хэрэгтэй гэж бодсон юм.
Q: Та хэвлэлийн бага хурал хийх үү?
A: Хэрвээ Lee Byung Hun цаашид ингэж намайг муу хүн шиг харагдуулах юм бол би амаа нээж бүгдийг тайлбарлана. Би хэвлэлийн бага хурал хийж бид 2н хооронд болсон зүйлийн талаар тайлбар бичиж болно. 

Харин Lee Byung Hun өөрийн фенүүддээ зориулан гараар захиа бичсэнээ өөрийн сайт дээрээ тавьсан байна.
Утга нь "Өнгөрсөн үед минь надад сайхан дурсамжууд зөндөө бий. Харин одоо үнэн байдлаас ташаарсан мэдээ гэрчээ. Жүжигчний хувьд амьдрана гэдэг миний бодлоор үнэнийг хэлэлгүй (үнэн байдлаас гажуудсанд нь өширхөлгүй) дуугай байсан нь дээр гэж бодож байна. Би фенүүдээсээ уучлалт гуйж байна. Одоохондоо би ажилтай байгаа болохоор (IRIS-н зураг авалт) хамтран ажиллаж буй жүжигчиддээ дарамт болохгүйн тулд сайн ажиллаж энэ ажлаа дуусгах хэрэгтэй" гэсэн байна.
Kwon Mi Yun (Diana Yun) японы Фүжи Тв-д ярилцлага өгсөн гэнэ. Тэрээр: "Надад тэр хайртай намайг санаж байна надтай эцсээ хүртэл хамт баймаар байна гэж хэлдэг байсан. Хэдийгээр надаас яг гэрлэе гэж гуйж байгаагүй ч гэсэн түүний гэрлэх хүсэлтэй байгаа юм байна гэж ойлгосон гэжээ. Бас хэрвээ Lee Byung Hun өөрөөс нь уучлалт гуйх юм бол бүх зүйлийг болоогүйд тооцъё" гэсэн байна.
Kwon Mi Yun-ы ээж 39 настай (Lee Byung Hun-тэй чацуу юм байна.) бүсгүй энэ сарын 16нд Солонгост ирсэн байна. Тэрээр "Би түүнд итгэсэн болохоор охиноо Солонгос руу явуулсан. Би хэзээ ч тэрнийг ингэнэ гэж бодсонгүй. Хэрвээ тэр охиноос маань салмаар байсан бол зүгээр түүнд тайлбарлах ёстой байсан юм. Миний охин ямар секс хамтрагч биш дээ" гэсэн байна.
Q: Lee Byung Hun-ы юу нь танд таалагдсан бэ?
A(Diana): Тэр америкаас Канадад ирэхэд би "энд зүгээр л ганц орой хөгжилдөх гэж байгаа юм бол Солонгос руугаа буц" гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн тэр "Чи надад эрхэм хүн. Хэрвээ чи онцгой биш байсан бол би чам дээр ирнэ гэж үү" гэсэн. Харин дараа нь намайг найзуудтайгаа танилцуулсан.
Q: Та өмнө нь Солонгост Lee Byung Hun дээр зочилж ирж байсан гэсэн
A: 2008оны 12сард тэр надад онгоцны билет авах мөнгө явуулсан юм. Би тэрний гэрт 10аад хоног байсан. Тэр найз гэр бүлийнхэндээ намайг найз бүсгүйгээ гэж танилцуулж байсан. 12сарын сүүлээр бид хамтдаа Лас Вегас явсан.
Q: Та жүжигчин болох хүсэлтэй гэж байсан
A: Би Kwon Do болон Rhythm гимнастикд сайн л даа. Маш олон кинонд ийм хэсэг байдаг нь надад сонирхолтой санагдсан. Зүгээр сонирхол гэх үү дээ.
Q: Та Lee Byung Hun-с яг юу хүсэж байна?
A: Би мөнгө хүсээгүй ээ. Тэр зүгээр л надаас уучлалт гуйчих байхад буруугүй нтр гэсэн нь миний уурыг хүргэсэн. Би түүнээс яах гэж намайг Солонгос авчирсан юм? яагаад амьдралыг минь сүйрүүлж байгаа юм? гэж асуумаар байна. Хайр үнэхээр аймаар юм.
Эх сурвалж: Koreannure

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO