Monday, November 15, 2010

F4-н ахлагч Гү Жүм Пиү буюу Lee Min Ho-гийн ярилцлага.

Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Хэн бууж өгнө тэр ялалтыг авч чадахгүй. Ялах нь тийм чухал биш л дээ тэмцэх нь чухал байгаа юм. Чи бүтэлгүйтсэн ч бууж өгөхгүй байна гэдэг чинь миний бодлоор сайхан хэрэг.

Амьдралд чинь тохиолдож байсан тэвчихэд хэцүү явдал?
2006онд би автомашины осолд орсон. 6сарын турш би эмнэлэгт байсан бас дахиж жүжиглэж чадахгүй болох вий гэж маш их санаа зовсон.

Стрессээ багасгахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?
Зүгээр л унтчихдаг. Сэрэхэд стресстэй хэвээрээ байвал дахиад л унтаад өгдөг.

Ямар сөрөг шүүмжлэл танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бэ?
Энэ интернетийн шүүмжлэл л дээ. Gag Concert дээр Wang Bi Ho `Lee Min Ho чи Boys over flowers-г дуусгаад юу хийх юм бэ?` гэсэн байсан. Миний цээж рүү цохиод л авах шиг болсон.

Та эмэгтэй хүний юуг нь чухалчилж авч үздэг вэ?
Тэрний сэтгэл нь хамгийн чухал. Тийм хөөрхөн ч биш гэсэн миний сэтгэлийг татаж байвал л болно.


Хэзээ/хаана/хэн таны анхны үнсэлт байсан бэ?
Ахлах сургуулийн нэгдүгээр ангид найз охиныхоо гэрийн гадаа

Хэрвээ та найз охинтой боловол ямар бэлэг авахыг хамгийн их хүсэх байсан бэ?
Би найз охиноо л хамгийн их хүсэх байсан. Тэр хүн л миний хүссэн хамгийн том бэлэг байх байсан байх

Та хамгийн сүүлд хэзээ найз охинтойгоо болзсон бэ? Хэр хугацааны өмнө бас хэдэн настайдаа?
20 настайдаа их сургуулийн сурагч байснаас хойш тэгээгүй юм байна.

Хэрвээ та найз охинтой болвол тэр хүнээ хэн гэж дуудахыг хүсэх байсан бэ?
Тэрний стилээс нь болоод янз бүр байх байсан болов уу?

Хэрвээ BOF шиг гэрийнхэн чинь та 2г эсэргүүүцээд байвал та яах вэ?
Би тэр хүнтэйгээ зугтана. Тэгээд тэрэнтэйгээ гэрлэнэ дээ.


Та ямар эмэгтэй жүжигчинтэй хамтран ажиллахыг хүсдэг вэ?
Son Hye Кyo -тэй. Миний бодлоор тэр их гоёмсог классик стильтэй. Бас сайн жүжиглэдэг. Хэрвээ хамтдаа ажиллах юм бол би тэрнээс их юм сурах байх.

Тэгвэл хэнтэй уулзахыг хамгийн их хүсэж байна вэ?
Hollywood-н жүжигчин Edward Norton. Хэрвээ би түүнтэй уулзах юм бол багш маань болооч гэж хүснэ. Гэхдээ эхлээд англи хэл сурах хэрэгтэй болох байх.

Таны дуртай тамирчин?
Cristiano Ronaldo. Тэр их авъяастай бас их сайхан харагддаг. Би бага сургуульд  байхдаа хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан. Хэрвээ би тэр чигээрээ хөлбөмбөг тоглож байсан бол одоо яг Cristiano Ronaldo шиг алдартай тамирчин болох ч байсан юм билүү

Та ямар хоолонд дуртай бас сайн хийж чаддаг вэ?
Би бүх хоолонд дуртай бас сайн хийж чадна. Хоол хийх арга барил гэвэл мах шарах л байх. Надад нууц жор байгаа л даа. Үхрийн мах, гахайн мах, тахианы мах гээд бүгдэнг нь шарах тусгай жор байдаг. Хэрвээ бүгдэнг нь адилханаар шарах юм бол амттай болохгүй.

Kaрaoke-д орохоороо ямар дуу дуулдаг вэ?
Toy's "내가 잠시 너의 곁에 살았다는 걸


Та юу уудаг вэ? Ямар архинд дуртай вэ? бас хаана уудаг вэ?
Би архи уух дургүй. Сөжү 3 хундага уухад ч хэцүү байдаг. Би ганц 2 хундагаас илүү явдаггүй л дээ. Харин тийм газар сонгодоггүй л дээ.

Танд унтдаг зуршил байдаг уу?
Хүмүүс намайг шүдээ хавирч бас зүүдэндээ ярьдаг гэдэг. Найзуудтайгаа зусланд явахад тэд намайг яаж унтдагийг мэдээд зугтаж байсан.

Хэрвээ эзэнгүй арал дээр орхигдвол юу юутай үлдэхийг хүсэх байсан бэ?
Ор, асаагуур бас утас. Би сайхан унтахын тулд надад ор хэрэгтэй. Бас хэрвээ эзгүй арал дээр үлдэх юм бол хоол хийж идэх хэрэгтэй. Уйдахаар маань гар утас надад хэрэг болох байх. Бас зөндөө олон тоглоом утсаараа татаж аваад өтлөж болох юм. 

Та бусад F4-нхэнийхээ юунд нь атаархдаг вэ?
Kim Вum хүүхэд шиг царайтай, Kim Joon ах том нүдтэй. Kim Hyun Joong цагаан царайтай. Тэгсэн ч гэсэн би............. сүрлэг нь
Удаасан бол уучлаарай.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO