Monday, November 15, 2010

Дээр үед гардаг байсан кинонуудын тухай Цуврал№2

Бүгдээрээ сайн уу? Ойрд мэдээ нэмсэнгүй. Сая зүгээр мессенжерээ шалгах гэсэн чинь МХ-ээс Дээр үед гарч байсан кинонуудын тухай мэдээнийхээ үргэлжлэлийг оруулаач гэсэн байна. Тэгээд хэдэн киноны нэр бичээд үлдээчиж. За тэгээд зүгээр байж байхаар мэдээ нэмчихье гэж бодоод нийтлэх гэж байна аа. Аа тийм өмнөхийг нь үзэхийг хүсвэл энд дарна уу!
http://cfs5.tistory.com/upload_control/download.blog?fhandle=YmxvZzEyNTU3OUBmczUudGlzdG9yeS5jb206L2F0dGFjaC8wLzEyMDAwMDAwMDAwNS5qcGc=
Галт шувуу. Баян айлын охин ядуу айлын хүүтэй үерхдэг. Тэгсэн чинь охиных нь аав нь мэдээд салгачихдаг билүү дээ. Тэгээд хэдэн жилийн дараа нөгөө ядуу айлын хүү чинь лаг залуу болоод ирээд эмэгтэйтэйгээ уулздаг. Эмэгтэйд нь бас өөр нэг эрэгтэй сайн... Цаашаа яагаад байдаг билээ. Санадаггүй ээ. Гэхдээ энэ киног гарсны дараа галт шувуугийн эмэгтэй нь нас барсан гэсэн гээл яриад байдаг байсан. Үнэн юм байна лээ.
http://images2.iwilab.com/shared/item/1/138/138219_500x.jpg
Сэргэлэн охин Янсунь. Энэ аягүй хөөрхөн кино. Ялангуяа тэр клипэн дээрээ Китэй нөгөө эсрэг талынхаа залууг алах гээд цахилгаан шатны дэргэд байж байсан чинь Янсун ирээд битгий гэсэн чинь ямар ч байсан Солонгосоороо Чоника гээл тэгсэн чинь Янсунь Саранхэёо гэж хэлээд болиулдаг. Тэрийг үзээл бид нар Би Чамд Хайртайг Солонгосоор Саранхэёо гэдэг юм байна гэж мэддэг болж билээ.
Хөгжилтэй гэр бүл. Ямар телевизээр гардаг байсныг нь мартчихжээ. Аймаар инээдтэй байнга л инээдтэй юм болж байдаг кино. Юм бичих гэсэн чинь олддоггүй ээ. Ямар ч л байсан их хөгжилтэй инээдмийн кино.
http://lavydrama.files.wordpress.com/2008/11/beautifuldays721.jpg
Сэтгэлд хоногшсон өдрүүд. Мэддэг нэрээрээ ярьчихъя. Инхагийн аав нь энэ доод талын залуугийн аавыг алаад эхнэр хүүхдийг нь өөр дээрээ авчихдаг. Харин Сүхигийн хувьд асрамжийн газар дүүтэйгээ хамт өссөн гэхдээ тэр дүү нь өөрийнх нь төрсөн дүү биш л дээ. За тэгээд том болцгоолоо Инхагийн аав нь төрсөн хүү Инхадаа сайн биш мөртлөө алсан хүнийхээ хүүд жигтэйхэн сайн. За тэгээл тэр үеийн киноны ёсоор 2 залуу нэг эрэгтэйд дурладаг ёсоороо Инха, тэр доод талын залуу 2 Сүхид сайн. Харин Сүхигийн дүү доод талынх нь залууд сайн тэгээл тэрнээсээ болоод эгч дүү 2 муудалцаад мөн л тэгээд тэр үеийн киноны ёсоор Сүхи өвчин тусна. Гэхдээ сүүлд нь эдгэрдэг биз дээ.
http://www.koreanmovie.com/upfile/photo_photo/simg/1187356630357.jpg
Эрхэм гүнтэн. Эмэгтэй энь баян айлын охин. Тэгээд яагаад ч билээ ядуу энэ залууг өөрийнхөө баян сүйт залуу болж жүжиглэхийг хүснэ. Мэдээж амжилттай жүжиглэнэ ээ. Гэхдээ сүүлд нь эрэгтэй нь ажлаа хийж яваад эмэгтэйнхээ аавд баригдчихдаг. Ус түгээдэг ажилтай билүү дээ. Цаашаа яагаад байдаг билээ. Мартчихжээ.
Жимүмэн бүлэг. Би үзэж байгаагүй л дээ. Гэхдээ энэ кино аймаар гоё кино гэж сонсож байсан юм байна. Төгсөхдөө агаар дээр нисээ л байж байхад нь буудчихдаг гэлүү дээ.
Үгүй ээ мөн мундаг зодолдож байна аа. Дуу нь ч бас сүртэй юмаа.
Залуу хүү Бао Жен. Духан дээрээ сарны сорив ч гэх юмуу юу гэх юм. Их дээр үед гарч байсан одоо таг мартчихжээ. Мэддэг нэг нь хэлээд өгөөрэй.
Ёоо өөр кино ямар кино байдаг билээ. Ёстой орж ирдэггүй ээ.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO