Monday, November 15, 2010

Song Hye Kyo болон Hyun Bin нарын шинэ мэдээ

За яг ч энэ 2ын тухай биш л дээ. Тус тусынх нь шинэ мэдээ шүү. Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйг нэрлэ гэвэл ихэнх нь Song Hye Kyo-г гэх байх. 18хан насандаа өөрийнхөө насанд ахадмаар их амжилтын эзэн болсон бүсгүй бол Song Hye Kyo. Гэхдээ тэр сүүлийн 2жил нам гүм байгаа. Тэр хамгийн сүүлд Тэдний ертөнц хэмээх олон ангит кинонд жүжигчин Hyun Bin-тэй хамтран тоглосон. Кино дууссаны дараа Hyun Bin, Song Hye Kyo нь нэг нэгэндээ татагдах болж улмаар үерхэх болсон ба тэдний харилцаа 2009оны 8сард олонд ил болсон. Song Hye Kyo-гийн хувьд өмнө нь Lee Byung Hun-тай үерхэж байсан билээ. Тэгвэл тэр шуугианаас хойш нам гүм байгаа жүжигчин бүсгүй маань кинонд тоглохоор болжээ. Гэхдээ олон ангит кино биш шүү.Тэрээр одоо The Grandmasters нэртэй Wong Kar Wai-н бүтээлд тоглохоор болсон байна. 
Уг кино нь 2011онд нээлтээ хийх юм байна. Энэ кинонд Song Hye Kyo-с гадна Zhang Ziyi, Chang Chen нар тоглох гэж байгаа юмаа.
Hyun Bin олон ангит кинонд тоглож байгаа гэж манай блог өмнө нь мэдээлж байсан билээ. Тэр киноных нь нэр нь Secret Garden. Уг киноны тухай мэдээлллийг үзэх бол энд дар

За тэгвэл уг киноны маань эхний анги өчигдөр цацагдсан байна. Ретинг нь овоо өндөр байгаа юм байна. Цаашаа ч ретинг нь өсөх өндөр магадлалтай. Юу ч гэсэн ямар ч тайлбаргүйгээр эхний ангийн үйл явдлыг үзүүлсэн зургийг ямар ч тайлбаргүйгээр хүргэж байна.
Зургийг томруулж үзэх бол зурган дээр дарна уу!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO