Monday, November 15, 2010

Солонгосын шилдэг олон ангит кино болох Хааны ордон киноны талаар

http://img.photobucket.com/albums/v347/blahblahs/prncshrs1.png
Солонгосыn хааны удмыхан 20 дугаар зууны эхэн үед Японы эзлэн түрэмгийлэлийн үед тасарсан гэдэг. Гэвч 2006 онд дэлгэцэнд гарсан МБС тв-н 24 ангит "Хааны ордон" кинонд бүх зүйл өөр байсан юм. Хааны ордон кино нь анх мангагаас бүтсэн бөгөөд гарсан цагаасаа эхлэн олон улсын үзэгчдийн байлдан дагуулж чадсан юм.  Энэ кино нь асар өндөр үнээр бүтсэн бөгөөд 1 ангид дундажаар 230.000 америк доллар цацаж байсан гэнэ. Тухайлбал  1.5 сая долларийг хааны ордог мэт харагдахад туслах барилгийн ажил засал чимэглэлд 2.5 сая америк долларыг л гэхэд тавилга болон хувцас хэрэглэлд зарцуулж байсан байна. Хэдий ийм өндөр өргөтэй бүтсэн ч гэсэн Хааны ордон кино нь 2006 онд солонгосын хамгийн олон хүн үзсэн кино (2 дугаар байранд Жүмүн орсон юм байна) болон зөвхөн солонгост төдийгүй азийн олон оронд тухайлбал монголд ч гэсэн гарж олон түмний хүртээл болж байсан юм.
Уг кино нь тухайн үеийн солонгосийн хамгийн дэвшилтэт т
ехнологи (Алдарт оддын дайн киноны зургийг авсан камертай адилхан камераар авсан юм байна)-р хийсэн бөгөөд найруулагч хувцас хэрэглэлийг нь тус тусынсалбартаа өндөр амжилт үзүүлж байсан хүмүүсээр удирдуулан харин киноны жүжигчидээр өсөх ирээдүйтэй шинэ залуу жүжигчидийг сонгон тоглуулсан юм. Дашрамд хэлхэд уг киноны 2 гол дүрийн жужигчин Joo Ji hoon , Yoon Eun Hye нар 2006 оны шилдэг шинэ эрэгтэй эмэгтэй жүжигчидээр  уг киногоороо шалгарч байсан юм
Киноны утга санаа нь өнөөгийн солонгос улс бүгд найрамдах бус хаант засаглалтайгаар эхэлдэг. Хааны ганц хүү Ий шин өөрийн өвөөгийн захиасыг биелүүлэн эгэл жирийн айлын охин Чэ гёнгтой гэрлэж байгаагаар кино эхэлнэ. Мэдээж олон саад бэрхшээлийг хамт давж туулсан хосууд эцэст нь бие биендээ хайр сэтгэлтэй болж байгаагаар кино дуусдаг юм
Гол дүрд 
Ий шин (хааны угсаа залгамжлах ханхүү) - Joo ji hoon
http://img73.imageshack.us/img73/4404/goong1003el7.jpg
Jo jihoon нь 1982 оны 5сарын 16нд төрсөн бөгөөд анх хааны ордон киногоороо олон түмэнд танигдаж байсан юм. Анх 2003 онд загвар өмсөгчөөр өөрийн карээраа эхлэж байсан тэрээр 2009 онд нилээдгүй асуулдалд орооцолдон 2010 оны 2сард өөрийн фэнүүддээ баяртай гэсээр армид алба хаараар явсан юм
Чэ ген (Ханхүүгйин эхнэр) - Yoon eun hye
http://farm1.static.flickr.com/236/453916700_fd817dfe55_o.jpg
Yoon Eun Hye нь 1985 оны 10 сарын 3нд төрсөн дуучин  жүжигчин загвар өмсөгч юм. 1999-2005 онд солонгосын алдарт охидын хамтлаг болох Baby vox-д дуучин байсан бөгөөд анх 2006 онд хааны ордон киногоор өөрийн жүжигчний карьераа эхэлсэн юм.
Ий иүл (Хааны ахын хүү. Уг нь түүний эцэг хаан эзэн болох ёстой байсан боловч өвчний үлмаас түүнийг 5 настай байхад таалал төгсөн дүү нь буюу Ий шиний аав хаан эзэн болно. Ордонд 2 ханхүү байж болохгуй хуультай учир ээж нь Ий иүлийг аваад англи улсийг зорино. ) - Kim Jeong Hoon
http://1.bp.blogspot.com/_3lZjuvNRrDQ/ScZQq0nhNZI/AAAAAAAAHmk/vVbxCpatc64/s400/01499e70ccs5.jpg
Тэрээр 1980 оны 1 сарын 20нд төрсөн бөгөөд анх 2000 онд UN нэртэй 2 гишүүнтэй хамтлаг орон өөрийн уран бүтээлийн карьераа эхлэж байжээ. 2005 онд түүний хамтлаг тарснаар тэрээр кинонд тоглох болсон юм. Харин 2009 онд яах аргагүй хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу 2 жилийн хугацаат цэргийн албанд татагдан явсан юм 
Хёрин (Ийшиний хайртай байсан бүсгүй. Уг нь Ийшин анх Хёриноос гэрлэхийг гуйсан боловч тэр өөрийн хүсэл мөрөөдлийг орхин түүний эхнэр болж чадахгүй гэдэг. Тэгэд ханхүү Чэен-төи гэрлэсэн юм) - Song Ji Hyo
http://dymalunjao.files.wordpress.com/2009/09/gdfgdfgh.jpg
1985 оны 8 сарын 15нд төрсөн. Хааны ордоноод гадна 2 3  кинонд тоглож байсан
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhpdZpIApMYOugEW7eEhkmtfcXlaz6Z7dgpPSGvyhZruoVnGhtXdvTt7YhsM-7t19MuvZZ-t5ZBKW8iRRzzzRTTrCZD7dQvxBAhSd_gXwKkDO-B2JvWHuPqtIl5epZtOA7-sDIAxYGt31M/s400/palace322yi6la0zp.jpg
Хааны ордон киноны зураг авалт 2005 оны 9 сард Тайландад эхэлсэн бөгөөд тэнд 14 өдөр 13 шөнө 38 градусийн халуунд  зураг авалтаа хийсэн юм байна. Сонирхуулж хэлэхэд ханхүү тайландад очих гэх мэт олон хүнтэй зураг авхуулсан хэсгүүд байдаг ш дээ. Энэ хэсгүүдэд ердөө 15-20 хүн байсан бөгөөд бусад бүх хүмүүсийг computer грапикийн аргаар хийсэн гэнэ шүү. Харин ханхүү гүнж 2-н хуримаа хийдэг хэсэгт бүхэл бүтэн гудамжний замын хөдөлгөөнийг хаан байж жүжигчидийх нь фэнүүдийн тусламжтай хийсэн гэнэ ээ. 
http://pirun.ku.ac.th/~b4809024/Princess Hours33.jpg
Jo Ji Hoon-г уг кинонд тоглуулах болсон шалтгаанаа найруулагч нь "Jo jihoon бол харaхад их хүйтэн царайтай хүн. Xарин түүнийг инээмсэглэхэд энэ байдал нь ор мөргүй алга болдог. Түүний энэ 2 тал нь кинонд маань хэрэгтэй байсан болхоор түүнийг гол дүрийн жүжигчинээр сонгосон юм" гэжээ.
http://img2.ak.crunchyroll.com/i/spire4/9693f5f965fcb50619c59dcb9c1596361233235697_full.jpg
Ий шин Чэг ион 2 музэй үзэж байгаад өндөг шидүүлдэг хэсэг байдаг даа. Тэр хэсэг дээр Jo jihoon 16 өндөг шидүүлж байж зургаа авхуулж дууссан гэнэ ккк. Их өвдсөн байхдаа. Бас ийшин, Ий иүл 2-н морин поло гэдэг байхаа тоглодох хэсгийг авхуулахын тулд 3 сар тэд морь унах бэлтгэл хийсэн гэнэ
Гол дүрийн жүжигчидийн хувийн амьдралын элдэв хов живээс
8d88b977.jpg
Yoon Eun Hye-н хувьд тэрээр Kim Jong Hook-тэй болзож байсан (байгаа ч байж магадгуй юм.) тэд 2004 онд нэгэн нэвтрүүлгээр танилцсаж бөгөөд тэр уеэс эхлэн тэд цуурхалыг эрчимтэй үгүйсгэж байсан ч 2005 оны 9 сард Kim Jong Hook Yoon Eun Hye -тай жинхэнээсээ болздогоо зарласан юм.
http://koreanindo.files.wordpress.com/2009/04/kimjunghoon11.jpg
Kim Jeong Hoon-н тухайд гэвэл түүнийг ойр тоднийх нь нөхөд нь ухаантай, яриа гэж дүгнэдэг. Түүний хувьд хааны ордон киноны Yul-х нь дүртэй харьцууалахд хамгийн их дургуй гэнэ. Тэрээр багадаа их сурлага сайтай хүүхэд байсан бөгөөд сургуульдаа л толгой цохидог хүүхдүүдийн тоонд ордог байсан байна. Тэрээр математик физикийн хичээлд дуртай байсан боловч физикдээ сайн хүүxэд байгаагүй гэнэ. Хэдийгээр тийм байсан ч гэсэн түүнд бас замаа алдаж явсан үе бий. Тэрээр ахлах сургуульд байхдаа дээд ангийнхантайгаа найзлан архи ууж, биллиард тоглож явсан уе түүнд байсан гэнэ. Харин 2 сарын дараа өөрийн сурлага нь хэрхэн муудсаныг хараад болихоор шийдсэн гэнэ. Харин тэрээр хайр дурлалын тал дэр хамгийн нууцлаг нэгэн гэж болно. Учир нь тэрний болзож явсан бүсгүйчүүдийн талаар тийм ч олон мэдээлэл байдаггүй. Ямар ч байсан дунд сургуульд байхдаа анхны хайртайгаа учирсан боловч бүтээгүй бас түүнийг хааны ордоны гол дүр-н жүжигчинтэй холбоотой гэдэг байсан юм билээ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh3mil2AAOFcIx_Yau-oZx4RT-rbeWRkeqOx8te3MgtcKQnGIMAKzly7Lv9gb8P4lR_ByKkggbOFjzwHGE9bBq5-LY88Xwjok2Bh8v6dlnzMhJtqOatiLG2pr2UWznXpE2O1HYcBX2zMnzr/s320/PrincessHours22.jpg
Joo Ji Hoon-н хувьд асуудал ихтэй жүжигчин дээ. Нөгөө оддын өвчин байлуу тэрэнд харин ч нэг нэрвэгдсэн дээ. Өнгөрсөн жил тэрээр хар тамхи худалдан авсан, хэрэглэсэн нь илрэн эгээтэй л аавын хаалга татчаагүй. Мөн түүний баранд шоудаж байгаа зургууд нь нийтэд цацагдан нэр хүнд нь навс унсанаар тэрээр цэрэгт явaхааc өөр замгүй болон 2capд Иүл-нхээ араас цэрэгт морьдсон юм.
Өмнөх найз охид нь
IPB Image
IPB Image
Асуудалтай зургуудаас нь
IPB Image
IPB Image
http://popseoul.files.wordpress.com/2009/04/joojihoon-090430-20-284-29.jpg
Өөрөө бэлдэхээс залхуурчихлаа. Дараагийн удаа шулам Ёнхэ гэдэг киноны талаар оруулах болноо.

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO