Monday, November 15, 2010

Шиврээ бороо шимшрэх сэтгэл киноны тухай

http://amuse.nen.com.cn/73748651528159232/20090316/3886U2398P28T3D2421033F346DT20090315021324.jpg
Өчигдөр өөрийнхөө хамгийн дуртай жүжигчний талаар оруулж байсан бол энэ удаа дуртай киноныхоо тухай орууллаа. Гэхдээ би энэ киног Миний хамгийн дуртай олон ангит киноны буландаа оруулаагүй байгаа л даа.  Учир нь... Нэг юм байгаа.  Гэхдээ л би энэ кинонд бүр аль дээр үеийн л дуртай байсан юм. Киноныхоо гол танилцуулгыг оруулъя.
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiK0LUqqcKo0_Did9eRt1m1TpB1KyC-lNi471Ush-LK97p61rXuRFYXeaxgUegA0k6-cM2acgZi9A_gLsOIyhQ7ZDJ3pxEkttmwe_NVlt7q4a1aUEjJ2hM2OsHVqVuoGSaRVlxClMMNwc6v/s400/Romance+in+the+Rain.jpg
  • Нэр: 情深深雨濛濛 / Qing Shen Shen Yu Meng Meng
  • Англи нэр: Romance in the Rain
  • Жанр: Romance
  • Анги: 48
  • Ямар телевизийн бүтээл болох: CCTV / onTV
  • Гарсан он: 2001
  • Эхлэлийн дуу: Qing Shen Shen Yu Meng Meng (情深深雨濛濛) by Vicki Zhao
  • Төгсгөлд нь явдаг дуу: Hao Xiang, Hao Xiang by Leo Ku
http://newpicbig5.jxnews.com.cn/0/11/21/99/11219977_314553.jpg
Энэхүү киноны зохиолыг Хуанжу гэг киноны зохиолыг бичсэн Qiang Yao бичсэн ба энэхүү кино нь 1986оны Love in the Rain киноны шинэчлэсэн хувилбар юм байна.
http://pic.pimg.tw/acac24/48f476759aa82.jpg
За энэ байхгүй юу? Love in the Rain гэж
http://p6.p.pixnet.net/albums/userpics/6/5/46665/normal_109247034875.jpg
Киноны гол дүрд гэвэл Хятаддаа маш нэр хүндтэй залуу жүжигчид тоглосон бөгөөд энэ нь үзэгчдийг байлдан дагуулахад гол нөлөө үзүүлжээ. Гол дүрийн ихэнх нь Хуанжу гэг кинонд тоглосон жүжигчид байгаа учир нь Хуанжу гэгийн зохиолыг бичсэн хүн, найруулсан хүн хоёрын кино болохоор тэгсэн байхаа. Мөн нэг сонирхолтой зүйл гэвэл гол дүрийн 4 жүжигчин маань бүгд дуучин юм байна.
http://img2.sooyuu.com/Yule_BigPic/20090316/DTF6H0_110525968750.jpg
За харин нэг жоохон тиймэрхүү мэдээлэл гэвэл энэхүү киноны Панюгийн дүрийг бүтээсэн жүжигчин Li Yu нь 2009оны 03сарын 14нд Бээжингийн эмнэлэгт амьсгал хураажээ.

Гол дүрийн 2 жүжигчний талаар

http://amuse.nen.com.cn/73765139890831360/20091216/6079U2423P8T1D948272F918DT20091215155809.jpg
Лү Эпинд
  • Нэр: 赵薇 / Zhao Wei
  • Англи нэр: Vicki Zhao
  • Бас: Wei Wei / Xiao Wei
  • Мэргэжил: Жүжигчин ба дуучин
  • Төрсөн огноо: 1976-03-12
  • Төрсөн газар: Хятад
  • Өндөр: 166cм
  • Жин: 48kг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: Ах
Тэрээр Бээжингийн кино академийг төгссөн. Дуулах, жүжиглэх, төгөлдөр хуур дарах, усанд сэлэх авъяастай. Чөлөөт цагаа кино үзэж дэлгүүр хэсэж усанд сэлж өнгөрөөх дуртай. Дуртай тоо нь 7. 18настайдаа анхны хайртайгаа учирч байсан. Сайн найз гэвэл Ruby Lin, Alec Su. Дуртай өнгө нь цагаан, дуртай амьтан нь баавгай, дуртай улс нь Итали, дуртай хот нь Парис, дуртай улирал намар гэнээ.
Хэ Шуухаанд
  • Нэр: 古巨基 / Ku Kui Kei (Gu Ju Ji)
  • Англи нэр: Leo Ku
  • Мэргэжил: Дуучин ба жүжигчин
  • Төрсөн огноо: 1972-08-18
  • Төрсөн газар: Хонг Конг
  • Өндөр: 180cм
  • Жин: 66kг
  • Цусны бүлэг: B
  • Гэр бүл: Эрэгтэй Дүү
  • Харъяалагддаг агентлаг: Gold Label (2003-2009), EEG (2009-)
Тэрээр Поп, R&B стилээр голчлон дуулдаг авъяаслаг дуучин жүжигчин залуу юм. Тэрээр хөл бөмбөг, гитар тоглох дуртай,чөлөөт стилээр хувцасладаг. Хятадын дуучдаас дуучин жүжигчин Жан Шуйюү-г хүндэлж биширч явдаг. Барууны дуучдын дуунуудыг мөн сонсох дуртай юм байна. Хувь хүний зан төл4вийн тухайд тэрээр маш шударга шийдэмгий, цаг сайн барьдаг юм байна. Түүний бага нас нь ямар нэгэн зовлон бэрхшээлгүй, аав ээжийнхээ хайр энхрийлэлд умбаж өссөн, тийм ч учраас тэрээр нилээн том болсоныхоо дараа буюу дуу урлагийн тавцанд гарсан тэр үедээ л амьдралын олон өнгө,шударга бус байдал, хүнд бэрхийг ухаарч том хүн болсон хэмээн ярьдаг байна. Учир нь тэрээр ерээд оны үед телевизийн хөтлөгч, жүжигчин бэлтгэх дамжаанд суралцсан байна, Энэ үед маш их өрсөлдөөнтэй байсан хэдий ч өөрөө маш их хичээн суралцаж тэрхүү телевиздээ ажилахаар үлдэж чадсан байна.Гэсэн хэдий ч өөрийн хүсч байсан өндөрлөгтөө хүрхэд нилээн хэцүү байсан байна. Яг энэ үед буюу 1991 онд түүнд нэгэн азтай явдал тохиосон нь Хонгконгийн телевизийн "娱乐新闻眼" хэмээх нэгэн нэвтрүүлгийг хөтлөх болсон явдал юм.Энэхүү нэвтрүүлгийг хөтлөх болсон цагаас эхлэн түүнд ар араасаа кино, зар сурталчилгаанд тоглох урилгууд ирж, өөрийгөө бүрэн нээх боломжтой болсон байна. Түүний хувьд Хонгконгийн телевизийн маш олон нэвтрүүлгүүдийг амжилттай хөтөлдөг ба түүний нэвтрүүлгүүд нь үзэгчидийнхээ тоогоор өндөр байранд ордог байна. Мөн тэрээр 1996 онд болсон Атлантын Олимпийн гол нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан байна. Тэгэхээр хэр их авъяаслаг хөтлөгч вэ гэдэг нь ойлгомжтой байгаа байхаа.Тэрээр маш сайхан залуу учраас нэвтрүүлгийн үзэгчид нь голдуу фен бүсгүйчүүд нь байдаг байна.Дуучин маань одоогоор ганц бие, гэрлээгүй юм байна.Тэрээр нэгэн удаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа би их завгүй байдаг учраас найз бүсгүйтэй болвол түүндээ зав гаргаж чадахгүй гомдоох байх хэмээн айдаг гэж ярьсан байна.
Нөгөө 2 жүжигчнийх нь талаар авмаар байвал сэтгэгдлээ үлдээгээрэй.
За хэлсэн ёсоороо нөгөө хоёр гол дүрийг нь нэмлээ шүү.
Лү Рүпинд
  • Нэр: 林心如 / Lin Xin Ru
  • Англи нэр: Ruby Lin
  • Мэргэжил: Жүжигчин, дуучин, загвар өмсөгч
  • Төрсөн огноо: 1976-01-27
  • Төрсөн газар: Тайвань
  • Өндөр: 167cм
  • Жин: 46kг
  • Цусны бүлэг: B
  • Гэр бүл: 2 эрэгтэй дүүтэй
Тэрээр зан чанарын хувьд их нөхөрсөг юм байна. Дуртай тоо нь 7. Анхны хайртайгаа 18тайдаа учирч байсан ба анхныхаа болзоогоор кино үзэж байсан. Тэрээр 40 нилээн гаргаж 50 дөхүүлээд гэрлэнэ гэж боддог ба тэрээр 2 хүүхэдтэй болохыг хүсдэг. Сайн найз: Vicki Zhao Wei, Alec Su нар юмаа. Тэрээр япон хоолонд их дуртай ажээ. Дуртай өдөр нь өөрийнх нь төрсөн өдөр мөн шинэ жил юм байна. Хар, цэнхэр, цагаан өнгөнд дуртай бөгөөд улбар шар өнгөнд маш дургүй гэнээ. Дуртай улс нь АНУ, дуртай улирал нь өвөл бол харин дургүй улирал нь зун гэнээ.
Дүпэйд
  • Нэр: 蘇有朋 (苏有朋) / Su You Peng
  • Англи нэр: Alec Su
  • Хоч:  Бяцхан бар, том толгой
  • Мэргэжил: Actor and singer
  • Төрсөн огноо: 1973-09-11
  • Төрсөн газар: Taipei, Taiwan
  • Өндөр: 173cм
  • Жин: 64кг
  • Цусны бүлэг: B
  • Гэр бүл: Эрэгтэй дүү
  • Харъяалагддаг агентлаг: HY.Brothers
Тэрээр Тайваны их сургуулийг инжинер мэргэжлээр дүүргэсэн хэдий ч мэргэжлийн дуучин, жүжигчин гэсэн алдар хүндийг ард түмнээсээ хүртсэн ийм нэгэн авъяаслаг дуучин жүжигчин юмаа. Тэгэхээр Түүний гадаад төрхийн хувьд их сайхан инээмсэглэдэг, нүдэнд дулаахан маш сайхан залуу. Тэгэхээр тэрээр хэдийгээр маш залуу хүн боловч дуу хөгжим кино урлагийн амьдралд хөл тавиад даруй хорин жилийн нүүрийг үзэх гэж байна гэвэл та лав гайхах байх. Энэ бол гарцаагүй үнэн. Түүний дуучин болох гараа нь 1988 оноос эхлэсэн, учир нь тэрээр 1988 онд үе тэнгийн хоёр залуутай хамтарч 《小虎队》 хэмээх хөгжмийн хамтлаг байгуулсан бөгөөд тун удалгүй тэдний цуцалтгүй хөдөлмөр нь тэдэнд маш их амжилт, алдар хүндийг авчирсан байна. Энэ үеэс эхлэн тэд маш олон кино, зар сурталчилгаанд тоглож, үзэгч сонсогчидыг байлдан дагуулж эхлэсэн. Дуучин Сү Юупэнгийн хувьд 1993 оноос эхлэн бие даан уран бүтээлээ туурвиж эхлэсэн байгаа. Хэдийгээр бие даан уран бүтээлээ туурвиж эхлэсэн хэдий ч хамтлагийнхантайгаа үргэлж холбоотой байж, хамтарч уран бүтээлүүд хийсээр байсан байна.Тэгэхээр түүний уран бүтээл амжилт алдар хүнд нь энэхүү "小虎队" хэмээх хөгжмийн хамтлагтай салшгүй холбоотой юм

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO