Monday, November 15, 2010

Шулам Ён Хэ киноны талаар болон гол дүрийн жүжигчдийн талаар

За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт манай блогийн зочдоо. Удаан уулзсангүй шүү. Одоо та бүхэнд завтай үедээ байнга мэдээ хүргэж байна аа. Ингээд та бүхэнд Шулам Ёнхэ хэмээх киноны талаар мэдээлэл хүргэе. Сая захиалга авна гэсэн дотор орсон чинь Хара гээд нэг зочин маань захисан байсан. Захиалгаа хүлээж аваарай.
Шулам Ёнхэ хэмээх энэхүү кино нь 2007оны SBS телевизийн 16ангит бүтээл юмаа. Хэдийгээр тэр үедээ телевиз үзэгчдийг байлдан дагуулж чадаагүй хэдий ч одоо бол энэ киног мэдэхгүй хүн бараг үгүй бизээ. Киноны зохиолыг Kim Won JinKim Min Jun нар хамтран бичиж найруулагчаар нь BOF, Хөгжилтэй Чун-Ян, Сэргэлэн охин зэрэг киног найруулсан Jun Ki Sang ажиллажээ. Киноны үйл явдлыг надаар яриулалтгүй мэдэж байгаа биз дээ.
Одоо бол уг киноны гол дүрийн жүжигчид Солонгостоо нэр хүндтэй жүжигчид болж чадсан юм. Гол дүрийн 2залуу болох Jae Hee болон Kim Jung Hoon нар цэрэгт явцгаасан. Jae Hee энэ жил халагдаж ирнэ. Харин Dennis Oh нам гүм байна. Гол дүр Ёнхэгийн дүрд тоглосон Han Ga In-ы хувьд энэ кинонд тоглосноос хойш чимээгүй байж байгаад энэ жил Bad Guy нэртэй 19ангит кинонд тоглож байгаа уг кино нь Солонгосын SBS телевизээр 5сарын 26наас эхлэн Лхагва, Пүрэв гарагийн 21цаг 55минутад гарч байгаа. Гэхдээ энэ 7хоногт уг кино гарахгүй
Уг киноны бүх ангийг үзэх бол энд дар.
Киноны дууг татах бол энд дар. Бүх дуу нь байгаа.
Харин одоо та бүхэнд уг киноны гол дүрийн жүжигчдийг танилцуулгыг хүргэе.
  • Нэр: 한가인 / Han Ga In (Han Ka In)
  • Жинхэнэ нэр: 김현주 / Kim Hyun Joo (Gim Hyeon Ju)
  • Мэргэжил: Жүжигчин ба загвар өмсөгч
  • Төрсөн өдөр: 1982-02-02
  • Төрсөн газар: Сөүл
  • Өндөр: 169см
  • Жин: 46кг
  • Цусны бүлэг AB
  • Гэр бүл: Нөхөр жүжигчин Yun Jung Hoon ба эгч
  • Хобби нь уянгын дуу сонсох
Тэрээр 2005онд жүжигчин Yun Jung hoon-тэй гэрлэсэн бөгөөд тэд Yellow Handkerchief хэмээх кинонд хамтран тоглож танилцаж байжээ. Хуримынх нь зургаас
Нөхөртэйгөө адилхан байгааз.
  • Нэр: 재희 / Jae Hee (Jae Hui)
  • Жинхэнэ нэр: 이현균 / Lee Hyun Kyoon (Lee Hyeon Gyun)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн өдөр: 1980-05-25
  • Өндөр: 178cм
  • Жин: 63кг
  • Blood type: O
  • Тэрээр Солонгосын MIX нэртэй хамтлагийн гишүүн байсан гэхдээ одоо энэ хамтлаг тарсан.
  • Тэрээр 2008оны 8сард цэрэгт явсан бөгөөд маргааш цэргээс халагдан ирнэ. Тэгээл фенүүдээ баярлуулах байлгүй дээ.
http://i294.photobucket.com/albums/mm96/javabeans122/event/2009/9d/hokukconcert14.jpg
user posted image
  • Нэр: 전혜빈 / Jun Hye Bin (Jeon Hye Bin)
  • Бас: BIN
  • Мэргэжил: Жүжигчин, дуучин, загвар өмсөгч
  • Төрсөн өдөр: 1983-09-27
  • Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл
  • Цусны бүлэг: B
  • Өндөр: 165cм
  • Жин: 43kг
  • Харъяалагддаг агент: SM Entertainment
http://koreanindo.files.wordpress.com/2009/04/kimjunghoon11.jpg
  • Нэр: 김정훈 / Kim Jeong Hoon (Kim Jung Hoon)
  • Бас: John Hoon
  • Хятад нэр: 金桢勋 / Jin Zhen Xun
  • Мэргэжил: Жүжигчин, дуучин, загвар өмсөгч
  • Төрсөн өдөр: 1980-01-20
  • Өндөр: 179см
  • Жин: 60kг
  • Цусны бүлэг: AB
  • Гэр бүл: Ах ба эгч
  • Компани: Eight Peaks
  • Тэрээр Солонгосын 'UN' хамтлагийн ахлагч байсан бөгөөд уг хамтлаг нь 1999онд байгуулагдаж 2006онд тарсан.
  • Буддын шашин шүтдэг
  • Хобби нь хөгжим сонсох, компьютер болон биллиард тоглох
http://locabuzz.files.wordpress.com/2009/04/kim-jung-hoon.jpg
Тэрээр 2009оны 4сарын сүүлээр цэрэгт явсан ба түүнийг 500гаруй Хятад, Солонгос, Япон фен нь цэрэгт явахад нь гаргаж өгчээ. тэр Азид маш их нэр хүндтэй гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байгаа бизээ.
user posted image
  • Нэр: 데니스 오 / Dennis Oh
  • Жинхэнэ нэр: Dennis Joseph O'Neil
  • Мэргэжил: Жүжигчин ба загвар өмсөгч
  • Төрсөн огноо: 1981-08-29
  • Төрсөн газар: Америкийн Нэгдсэн Улс
  • Өндөр: 188cм
  • Жин: 83kг 
  • Цусны бүлэг: A
  • Гэр бүл: Ээж (Солонгос), Аав (Америк) болон ах
http://www.nong3narak.com/images/stories/series/0/9-54.jpg
http://api.ning.com/files/EqQKkkJu*0w6Hnt9SG*dPiy0Lmp-vaQLySY*sNqqtpr4glEjpeuXseyf7YCOl0bjX-vEjWF3Z9vQm3O1LPeOVD86ketq8O5G/HanGaInKimJungHooninWitchYooHee.jpg
http://javabeans.files.wordpress.com/2007/03/0000_3main.jpg
http://javabeans.files.wordpress.com/2007/05/04-012.jpg
http://pic.yupoo.com/lstp0324/35c0ecbfc8e9/lvfoubqc/
Админ Золоо

Seja o primeiro a comentar

Post a Comment

Drama

Followers

Blog Archive

MovieDrama © 2008. Template by Dicas Blogger.

TOPO